Хоолны үйлчилгээ

2017/10/05 12:27 21

Цогцолборт амарч сувилуулагсдыг өдөрт 5 удаа сувиллын болон эмчилгээний хоол, цайгаар үйлчилдэг, ЭМ сайдын баталсан насанд хүрсэн хүний хоногт хэрэглэвэл зохих хүнс, тэжээлийн илчлэгийг тогтоосон нормчлолыг харгалзан хоолны 7 хоног тутмын цэс гарган мөрдөн ажилладаг, Гадаадын жуулчид, амрагчдад тэдний сонирхолд нийцсэн монгол болон европ хоолоор үйлчилдэг. Хоол хүнсэндээ органик цэвэр хүнс хэрэглэхийг чухалчлан  өөрийн туслах аж ахуйд тариалсан хүнсний ногоо, хүлэмжинд ургуулсан нарийн ногоо, нутгийн шинэ малын махыг хэрэглэдэг. Гурил, будаа бусад бүтээгдхүүнийг эх орны болон баталгаажсан үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн бүтээгдхүүнийг сонгон хэрэглэдэг.   Захиалгат хоол,  хүлээн авалтын үйлчилгээ үзүүлдэг.