Бусад эмчилгээ
Хөгжим эмчилгээ
Хүний мэдрэмжийг сэргээсэн, зүрх сэтгэлийг уяраасан хөгжмийн төрлийг олон зууны тэртэйгээс эмчилгээнд ашиглаж иржээ. Дуу чимээ нь хүний эс, эрхтэн бүрт нөлөөлөх чадвартай. Хөгжим нь сэтгэлийн дарамт, хорт хавдар, даралт ихдэх, зүрхний өвчин, оюун ухааны өвчнийг анагааж нойрсуулах, тайвшруулах зэрэг олон төрлийн эмчилгээний ач холбогдолтой. Нам гүм орчинд хөгжим сонсоход ухааныг сэргээж, анхаарлыг төвлөрүүлж, биеийн зарим үйл ажиллагааг зохицуулахад тусалдаг.
Ургамлын үнэр эмчилгээ
Ургамлаас ялгаруулдаг эмт бодист агуулсан үнэрээр сувиллын дэргэд байгуулсан анхилуун цэцэрлэгт эмчийн заалтын дагуу тодорхой давтамж, зөвлөмжийн дагуу ургамлын үнэр эмчилгээ хийнэ. Рашаан эмчилгээтэй хослуулахад үр дүн сайтай.
Ион эмчилгээ
Хасах цэнэгээр ионжуулагч төхөөрөмжөөр дотоод орчны агаар дахь нэмэх цэнэгийг бууруулж, хүний эрүүл мэндэд ач тустай хасах цэнэгээр ионжуулсан орчинг үүсгэн ион эмчилгээг хийнэ.
Хасах цэнэгтэй ионы тоо хэдийн чинээ их байх тусам төдий чинээ хүний биед ашигтай байдаг бөгөөд хасах цэнэгтэй ионыг агаар дахь “витамин” гэдэг байна.
Энэхүү эмчилгээ нь зүрх судасны өвчин, даралт ихдэх уушигны сүрьеэгийн эхэн үе амьсгалын дээд замын үрэвсэл, ангина, мэдрэлийн тогтолцооны өвчин, 12 нугалаа гэдэс, ходооны шархлаа, нойргүйдэл, харшлын төрөл бүрийн өвчин, гуурсан хоолой багтраа, арьсны тууралт, ил шарх, шархлаа, түлэнхий, хүүхдийн өвчин, ядаргаа, цочромтгой байдал, анхаарал сулрах зэрэг өвчний үед маш сайн үр дүнтэй байгаа болно.