Рашаан сувилал үйлчилгээ


Наран шарлаг

Нарын туяаны эрчим бие махбодыг чийрэгжүүлэх, ажиллах чадварыг нэмэгдүүлж зүрх судас, төв мэдрэлийн толтолцооны үйл ажиллагааг идэвхжүүлэн, бие махбодын эсэргүүцлийг сайжруулж, зарим архаг эмгэгийг анагааж, арьсны олон төрлийн бичил биет, халдварт өвчний нянг устгана.

Aвтобусны үйлчилгээ

Мөрөн-сувилал чиглэлд 7 хоногт 3 удаа, УБ-сувилал чиглэлд 7 хоногт 1 удаа автобус үйлчилдэг.

Жуулчны үйлчилгээ

Гадаадын болон дотоодын аялагч, жуулчдад орчны түүх соёлын дурсгалт газрууд, монгол ахуйтай танилцах, байгалийн ховор нандин тогтоцтой газруудад аялах аяллыг тусгайлан бэлтгэсэн хөтөч удирдан зохион байгуулдаг.

Хүүхэд харах үйлчилгээ

Угаалгын үйлчилгээ

Соёл мэдээллийн үйлчилгээ

Соёл, мэдээллийн үйлчилгээ: Үйлчлүүлэгсдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд анхааран 7 хоног тутмын төлөвлөгөөний дагуу соёл, олон нийтийн ажил зохион явуулдаг. Номын сан, Телевизортой, Кино, Уулзалт, үдэшлэг, бүжиг хуваарийн дагуу тогтмол явагддаг. 

Сургалтын танхим

Иж бүрэн тоноглогдсон сургалтын танхимд үйлчлүүлэгсдэд эрүүл, зөв, амьдрах дадал олгох сургалтууд зохион байгуулдаг. 

Холбоо, интернэт

Богино долгионы IC-718 радио станц, Жи мобайле, Мобикомын сүлжээгээр тодорхой цэгүүдээс чөлөөтэй харилцах боломжтой, Интернетийн холболттой.  

Хоолны үйлчилгээ

Цогцолборт амарч сувилуулагсдыг өдөрт 5 удаа сувиллын болон эмчилгээний хоол, цайгаар үйлчилдэг, ЭМ сайдын баталсан насанд хүрсэн хүний хоногт хэрэглэвэл зохих хүнс, тэжээлийн илчлэгийг тогтоосон нормчлолыг харгалзан хоолны 7 хоног тутмын цэс гарган мөрдөн ажилладаг, Гадаадын жуулчид, амрагчдад тэдний сонирхолд нийцсэн монгол болон европ хоолоор үйлчилдэг. Хоол хүнсэндээ органик цэвэр хүнс хэрэглэхийг чухалчлан  өөрийн туслах аж ахуйд тариалсан хүнсний ногоо, хүлэмжинд ургуулсан нарийн ногоо, нутгийн шинэ малын махыг хэрэглэдэг. Гурил, будаа бусад бүтээгдхүүнийг эх орны болон баталгаажсан үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн бүтээгдхүүнийг сонгон хэрэглэдэг.   Захиалгат хоол,  хүлээн авалтын үйлчилгээ үзүүлдэг.

Байрны үйлчилгээ

Байрны үйлчилгээ Амрагч сувилуулагчдыг угтан авах, сонгосон байранд нь байрлуулна. Сувилал 4 төрлийн байраар үйлчилнэ.

Спорт тоглоом

Биллярд, теннис, дартс, Сагс, гар бөмбөгийн тэмцээн, уралдааныг тогтмол зохион байгуулж, өглөө бүр нийтийн дасгал хийдэг. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоомын талбайтай.