Сэргээн засах эмчилгээ


Уурын эмчилгээ

Элсэн шарлага

Рашаан бассейны дэргэд 20х10 элсэн талбай нь нарны тусгал, халуун рашаан, дулаан уур амьсгалын нөлөөгөөр халж, маш сайн элсэн засал болдог бөгөөд рашаан эмчилгээтэй хослуулахад, бөөр давсаг, ууц, нурууны мэдрэлийн үрэвсэлд маш сайн нөлөө үзүүлдэг.

Давсан агуй давсан зам

Давсан агуйд эмчийн заалтаар сууж амьсгалын замын болон бусад өвчний үед эмчилгээ хийнэ. Давсан агуйд суух үед амьсгалын дасгалыг хийвэл илүү үр дүнтэй. Мөн жамц давс давсан дээгүүр алхуулж эмчлэх эмийн бус үр дүнтэй арга юм.

Биеийн тамирын эмчилгээ

Эмчлүүлж сувилуулагчид тохирсон дасгал хөдөлгөөн хийнэ. Задгай талбайд болон анхилуун цэцэрлэгт биеийн тамираар тогтмол хичээллэх, чиийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, усан дасгалаар бие бялдраа хөгжүүлэх, чийрэгжүүлэх боломжтой.

Цахилгаан эмчилгээ

Физик эмчилгээний тасаг УВЧ, соллюкс, ионжуулагч, хэт ягаан туяа, хэт улаан туяаны шарлага зэрэг аппаратаар эмчилгээ явуулдаг.

Шавар эмчилгээ

Эмчилгээний зориулалтын ус, эрдэс шим бодис агуулсан нарийн ширхэгтэй, уян, налархай, наалдамхай шинжтэй, анагаах чанартай, байгалийн шаврыг рашаанаар найруулж, буцалган тодорхой температур хүртэл халааж тавина. Шавар тавих талбай, шаврын хэмжээ, температур нь шавар эмчилгээ хийх үндсэн зарчмын дагуу хийгддэг. Эмчилгээний чанарын шаардлага хангасан Эрхэл нуурын шаврыг зөөж ашигладаг.

Барагшун шавар эмчилгээ

Барагшуун бол органик бус олон бодисууд өөртөө нэгтгэсэн нарийн нийлмэл бүтэцтэй. Барагшууныг чих хуурайгаар өвдөхөд, хамраас цус гоожиход, гүйлсэн булчирхайн үрэвслийн үед, яс хугаралт, түүний идээт үрэвсэл, үе мултарч хэвдээ орсны дараах хавдар, битүү буглаа, толгой таллаж өвдөх, нүүрний мэдрэлийн судлуудын үрэвслээс болсон саажилт, унаж тусах, хэрлэг өвчний үед болон үе мөч өвдөхөд хэрэглэнэ.

Барагшуун шаврыг үе мөчний өвчлөлийн үед тавина. Барагшуун шавар эмчилгээ

Саам эмчилгээ

Туслах аж ахуйдаа түшиглэн ямааны сүү, гүүний саам эмчилгээ хийдэг.

Амин дэм засал

Сувилал нь Хангайн бүсийн нэрс, үхрийн нүд, улаалзгана, тошлой, бөөрөлзөгөнө зэрэг жимс, самар элбэг ихээр ургадаг газарт оршдог бөгөөд амрагч сувилуулагчдад нохойн хошууны ханд, үзэмний шүүс, нэрсний шүүс, чанамал, тараг, сүү, ээдэм зэрэг бүтээгдхүүн тогтмол өгч амин дэм засал хийдэг.