Уламжлалт эмчилгээ
Рашаан дэвтээлгэ зас
Дулааны болон эмт бодисын үйлчлэлээр бодисын солилцоог сайжруулж, биеийг шимжүүлэн, тунгалагийн эргэлт, хий, цусны гүйдлийг сайжруулж, булчин шөрмөсийг сулруулан, хавдрыг хариулж, шар усны гэмийг арилгана.
Бариа засал
Суваг хэрдэсийн дагууд илэх, нухах, үрэх,чичиргээж доргиох аргаар арьс арьсан доорх өөхлөг эд, булчин, шөрмөс, хөлс, тосны булчирхайд сэдээлт өгч улмаар мэдрэлийн ширхэг, бичил цусны эргэлт, тунгалагийн зангилгаагаар дамжуулан тайвшруулах, цусны эргэлтийг сэргээх, арьсны тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, булчин сулруулах, үрэвслийг дарах, өвдөлт намдаана.
Зүү эмчилгээ
Биеийн гадаргууд байрладаг биологийн идэвхит сүвэнд зүү хатгаж арьс, булчин, шөрмөс, суллан мэдэрхүйн хүлээн авууруудыг сэдээн цочроох замаар судас-мэдрэлийн тогтолцоог даган тасралтгүй эргэлдэх энерги, цусны урсгалыг сэргээн, биологийн идэвхит бодисын ялгаралтыг идэвхжүүлэн нэмэгдүүлж, мэдрэл-шүүрэл-дархлалын тогтолцоог тэнцвэржүүлэн, бие махбодын үйл ажиллагааг тэгшитгэн эмгэгийг анагааж, бие махбодын өвчин эсэргүүцэх болон дасан зохицох чадавхийг өндөржүүлнэ.
Төөнүүр засал эмчилгээ
Биеийн гадаргуу дээрхи биологийн идэвхит бэлчирээр дулааны болон эмт бодисын үйлдлийг бие махбодод дамжуулан дархлалын тогтолцоог идэвхжүүлж, цус, тунгалагийн бичил эргэлтийг сэргээж, илчийг үүсгэх, хий цусны гүйдлийг тэгшитгэж өвдөлт намдаана.
Хануур, шивнүүр
Эдгээр уламжлалт эмчилгээний аргуудыг рашаан эмчилгээтэй хавсруулан тохирох заалтын дагуу хийхэд эмчилгээний үр дүнд сайн.
Халуун рашаан засал
Ундаргаар эмчлэх байранд рашаан эмчилгээ хийх | Эмчийн заалтын дагуу рашаанд орох сувилуулагч рашааны ундарга бүхий ванн-д хагас буюу бүтэн орж, дүрж эмчлүүлнэ. |
Рашаан эмчилгээний тасагт эмчилгээ хийх-ванн-д орох | Рашааны ундаргаас шахуургаар шахаж рашаан эмчилгээний зааланд байрлуулсан ванн-д рашаанд орно. Рашааны халууны хэмээс шалтгаалан бүлээн, халуувтар, халуун гэж ангилна. Мөн тусгай найрлагатай /шилмүүсний ханд, давс, шилмүүстэй хөөс, анхилуун хөөс/ ванн болон бассейнд оруулна. |
Чичиргээн доргиох ванн / джакузи/ | Тусгай чичиргээн доргиох, хүчилтөрөгч шахах төхөөрөмж бүхий зориулалтын ваннд рашаан дүүргэж орно. Эмч орох давтамж, хугацааг заана. |
Шүршүүрт орох | Рашааны ундаргаас шахуургаар шахсан шүршүүрт орно. Сувилуулагч эмчилгээнд орохын өмнө заавал шүршүүрт орно. |
Рашаан заслын бусад хэлбэр |
|
Иллэг, бариа засал
Биеийн үйл ажиллагааг сэргээх, бие махбодыг хоргүйжүүлэх, тамиржуулах, хүч сэлбэх, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх зорилгоор бүтэн биеийн болон хэсэгчилсэн бариаг хийдэг. Бариа нь Рашаан эмчилгээтэй хослуулахад үр дүн сайн.