Халуун рашаан засал

2017/09/20 21:21 241

Ундаргаар эмчлэх байранд рашаан эмчилгээ хийх Эмчийн заалтын дагуу рашаанд орох сувилуулагч рашааны ундарга бүхий ванн-д хагас буюу бүтэн орж, дүрж эмчлүүлнэ.
Рашаан эмчилгээний тасагт эмчилгээ хийх-ванн-д орох Рашааны ундаргаас шахуургаар шахаж рашаан эмчилгээний зааланд байрлуулсан ванн-д рашаанд орно. Рашааны халууны хэмээс шалтгаалан бүлээн, халуувтар, халуун гэж ангилна. Мөн тусгай найрлагатай /шилмүүсний ханд, давс, шилмүүстэй хөөс, анхилуун хөөс/ ванн болон бассейнд оруулна.
Чичиргээн доргиох ванн / джакузи/ Тусгай чичиргээн доргиох, хүчилтөрөгч шахах төхөөрөмж бүхий зориулалтын ваннд рашаан дүүргэж орно. Эмч орох давтамж, хугацааг заана.
Шүршүүрт орох Рашааны ундаргаас шахуургаар шахсан шүршүүрт орно. Сувилуулагч эмчилгээнд орохын өмнө заавал шүршүүрт орно.
Рашаан заслын бусад хэлбэр
  • Халуун рашааны химийн бүтэц, дулааны үйлчлэлд тулгуурласан рашаанаар ороох, дэвтээх, шавших, рашаанаар арчилт хийх,
  • Ходоод, гэдэс, элэг цөсний үед рашаанаар цөс угаах, туулгах зэрэг эмчилгээг хийнэ.
  • Халуун рашаантай бассейнд сэлэх, халуун, нойтон ууранд суух, хуурай халуун саунд суух эмчилгээг хийж байна.