Амьд биетийн амьдрах орчны хуурай цэвэр агаар нь “нэмэх”,“хасах” цэнэгтэй ион хэлбэрээр уушгинд сорогдон орж бүх биеэр тардаг ажээ.
Хасах цэнэгтэй ионы тоо хэдий чинээ их байх тусам төдий чинээ хүний биед ашигтай байдаг бөгөөд ийм агаараар амьсгалахад амьсгалын эрхтний ажиллагаа хөнгөрч, цусны улаан бөөмийн бөөгнөрөл сарниснаар цусны эргэлт сайжирч, цусны даралт хэвийн болж, бодисын солилцоо сайжран, амьсгал тогтворжин, сэтгэл санаа тайвширч, нойргүйдэл стрессийг багасгадаг байна.
Хасах цэнэгтэй ионыг агаар дахь “витамин” гэдэг бол нэмэх цэнэгтэй ионыг “ядаргааны ион” гэдэг ажээ.
Хэрвээ хүн их хэмжээний нэмэх цэнэгтэй ион бүхий газар удаан хугацаагаар байвал хүний бие организм эд эс, биеийн тэнцвэр тогтвортой байдлаа хадгалахын тулд хамгийн дээд эрчмээр ажиллаж эхэлдэг бөгөөд энэ үед хүний бие, сэтгэл санаа стрессийн байдалтай болж, өвчлөхөд бэлэн болдог байна. Агаарт байх нэмэх цэнэгтэй ион нь биеийн эд эсийг исэлдүүлж, хөгшрөлтийг хурдасгаснаар дотоод шүүрлийн систем, дархлааг сулруулдаг байна.
Хасах цэнэгтэй ион ой модон дунд 10-22 мянган ширхэг, гол, хүрхрээний орчинд 15-22 мянган ширхэг, агаарын бохирдолтой хотын гудамжинд 0-50 ширхэг 1 шоо см агаарт байдаг бөгөөд 700-аас доошгүй хасах цэнэгтэй ион 1 шоо см агаарт байвал хүний эрүүл ахуйн шаардлагыг хангаж байдаг байна.
Америкийн эрдэмтдийн мэдээлснээрдэлхийн бөмбөрцгийн гадаргуу дээр нэмэх цэнэгтэй болон хасах цэнэгтэй ионы харьцаа 20-р зууны эхэн үед 1:1.2 байсан бол одоо ионы харьцаа нь эсрэгээр 1.2:1 болсон байна.
Хот суурин газарт амьдардаг хүмүүс өөрийн амьдралынхаа 90%-ийг дотоод орчинд буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлдэг байна. Насанд хүрсэн хүн хоногтоо 16 кг агаараар амьсгалдаг. Судлаачдын үзэж байгаагаар дотоод орчны агаарын бохирдлын зарим үзүүлэлтүүд агаар мандлын бохирдлын үзүүлэлтээс 4-6 дахин их, 8-10 дахин хортой байдаг байна.2
“Хүний амьдрах хэвийн нөхцлийг хангахад хүрэлцэхүйц хэмжээтэй сайхан хоол, чанартай ундны ус, цэвэр агаар хэрэгтэй. Хоол усыг хоногийн тодорхой цагт хэрэглэж байдаг бол агаарыг секунд, минут тутам амьсгалж байж хүн амьд явах ёстой.”3
Туршилтаар, гаднах агаарын хасах цэнэгтэй ионууд цонх, салхивч, агааржуулалтын хоолойгоор орох явцад хагас нь, тасалгааны хана, шал, тавилганд наалдан үлдэх хэсэг нь устдаг болохыг тогтоожээ.
Хасах цэнэгтэй ион нь агаарт байгаа элдэв бохирдол, хорт хий, тоосонцор, нян, нэмэх цэнэгтэй ионыг саармагжуулан газарт унагадаг. Энэ мөчид шороо, эвгүй үнэр зэрэг агаарын бохирдол цэвэршдэг байна. Мөн тамхины утаа, агаар дахь металлын хольц - хөнгөн цагаан, хар тугалганы тоосонцор, цацраг идэвхт хаягдлыг бууруулдаг байна.
Олон хүн цугладаг театр, кино театр, хоолны газар, компьютер тоглоомын газар эсвэл хурлын өрөө, агааржуулалтгүй цэнгээний газар ороход агаар нь цэвэр, тунгалаг биш, таатай бус мэдрэмж төрөхөөр байдаг. Ийм орчинд толгой өвдөх, ханиад хүрэх, хоолой өвдөх, түүгээр ч зогсохгүй уушигны хорт хавдар, мөгөөрсөн хоолойн багтраа эсвэл арьсны үрэвсэл, харшлын өвчинтэй ч болох магадлалтай.
Сүүлийн үед барилга барихад янз бүрийн материал ашигладаг болсон: плита, засал чимэглэлийн шохой, будаг, лак, хулдаас, синтетик хивсэнцэр, мебелийн бүрээс, шахмал хавтангаар хийсэн тавилга, угаалгын нунтаг гээд бидний өдөр тутам хэрэглэдэг химийн гаралтай материал хорт формальдегидийн хийг ялгаруулж байдаг, энэ бүхнийг хасах цэнэгээр ионжуулагч бүрэн арилгана.
Сүүлийн үед техникийн дэвшилтэй уялдан телевизор компьютерийн хэрэглээ улам бүр нэмэгдэж, хоногт 10-12 цаг хэрэглэдэг хүмүүс маш олон болжээ. Компьютер, телевизор ажиллаж байх үед дэлгэц нь нэмэх цэнэгээр цэнэглэгдэн тэдгээрийн ойролцоо нэмэх цэнэгтэй ионы тоо нэмэгдэн хүний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлж байдаг. Эдгээр төхөөрөмжүүд нь нэмэх цэнэгтэй ион үүсгэгч болдог бөгөөд компьютерийн дэргэд удаан ажилласан хүн ядарч, цэвэр агаар дутагдан, толгой өвдөх зэрэг шинж илэрдэг. Хэрвээ компьютерыг өглөөнөөс орой болтол цэвэр агаар оруулдаггүй хаалттай өрөөнд ажиллуулж, мөн түүн дээр тамхины утааг оруулбал, уг утааны хэсгүүд нь цахилгаантай эерэгээр цэнэглэгдэн, ямар ч хасах цэнэгтэй ионгүй болоход хүрдэг байна. Түүнээс гадна өрөөнд буй электрон хэрэгсэл нь 24 цагийн турш ажиллаж хасах цэнэгтэй ионыг багасгана.
Дэлхийн улсуудад тооцоолон бодох төв, компьютержсэн сургалтын танхим болон компьютер хэрэглэдэг албан газруудад агаар дахь хасах цэнэгтэй ионы тоог тогтмол хянаж, эрүүл ахуйн шаардлагад заагдсан 1 шоо см эзлэхүүнд 600 ионоос багагүй хасах цэнэгтэй ионтой байх шаардлага тавьдаг байна.
Түүнчлэн дэлхийн улс орнуудад хасах цэнэгээр ионжсон агаараар эмчилгээ хийдэг байна. Оросын эрдэмтэн А.Л Чижевский өөрийн бүтээсэн “Чижевскийн люстра” хасах цэнэгтэй ион үүсгэгчээр эмчилгээ хийж, үр дүнг судлажээ. Түүний тодорхойлсноор зүрх судасны өвчин, даралт ихдэх, стенокардия, амьсгуур тэлэх өвчин, уушиг тоосжих - силикоз, уушигны сүрьеэгийн эхэн үе, амьсгалын дээд замын үрэвсэл, сезонные катары, озена, ангина, мэдрэлийн тогтолцооны өвчин, радикулит, 12 нугалаа гэдэс, ходоодны шархлаа, нойргүйдэл, мигрени, цаг агаарын улирлын нөлөө, харшлын төрөл бүрийн өвчин, гуурсан хоолойн багтраа, арьсны тууралт, ил шарх, шархлаа, түлэнхий, хүүхдийн өвчин, ядаргаа, цочромтгой байдал, анхаарал сулрах зэрэг өвчний үед маш сайн үр дүнтэй байсан байна.4
Түүнчлэн хасах цэнэгтэй ион нь хагалгааны болон түлэнхийн шархны эдгэрэлтэнд эерэгээр нөлөөлж эдгэрэлтийн явцыг 50%-иар түргэтгэдгийг нотолсон байна. Мөн хүний биеийн ерөнхий байдлыг сайжруулж нойрыг хэвийн болгон, сэтгэлийг тайтгаруулан, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг байна.
В.Г. Патеюк (1984) архаг, хурц хэлбэрийн халдварт өвчний үед А.Л.Чижевский хавдрын үед, Р.З.Аширов, В.М.Мельников (1997) нар элэг цөсний өвчний үед, В.П.Скипетров (1993) чихрийн шижин өвчний эхэн үед, А.П.Есипов экзем, батга, нейродерматит, псориаз зэрэг арьсны өвчин, тууралтанд сайнаар нөлөөлж байгааг судлан гаргасан байна.
Байнга хангалттай хасах цэнэгтэй ионоор баялаг газар амьдардаг хүмүүс урт насалдаг нь хасах цэнэгтэй ион өтлөлтийг удаашруулдагтай холбоотой ажээ. Хасах цэнэгээр ионжуулагчийн дэргэд ажиллахад хөдөлмөрийн бүтээмж дээшилж байгааг нотолжээ.
Бидний амьсгалах агаар цэвэр бөгөөд хасах цэнэгээр баялаг байх хэрэгтэй бөгөөд хасах цэнэг нь хангалтгүй тохиолдолд зайлшгүй амьсгалах агаараа цэвэршүүлэн ионжуулах хэрэгтэй.
Зохиомол аргаар ойн цэвэр, цэнгэг агаарыг өрөө тасалгаандаа сэнгэнүүлж, тавлаг тухтай амьдрах нь шинжлэх ухаан технологийн дэвшлийн үр дүн юм.
Энэ нь бүхий л амьд организм – хүн, амьтан болон ургамалд хүртэл эерэгээр нөлөөлнө.
Хасах цэнэгээр ионжуулагч-агаар цэвэршүүлэгч худалдан авах утас: 95808080.
1 Pure air, 2008(online), htrr://www.pureair.co.kr /eng/, introduction, pdf, (12November2008)
2 Ионизация воздуха – путь к долголетию,(online), httr://www.ion.moris.ru/ /rus/pdf/ , (11February 2009)
3 Н.Сайжаа, Агаар, эрүүл мэнд, гарын авлага, 2008
4 “Компьютер, тв и здоровье или жизнь под “колпаком”, 2009 (online), httr://www.ion.moris.ru/ /rus/pdf/ , (11February 2009)