Бидний тухай

Галтын халуун усны рашааны орд нь Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн нутагт, сумын төвөөс урагш 25 км, Мөрөн хотоос урагш 163 км, Улаанбаатар хотоос 550 км зайд (агаарын зайгаар) далай төвшнөөс 1750 метрт өргөгдсөн, умард өргөргийн 48033’48.7’’ дорнод уртрагийн 99053’10’’ солбилцолд Тарвагатайн нурууны салбар уулсын дунд хасах цэнэгтэй ионоор баялаг цэвэр ойн агаар, халуун, хүйтэн рашаан хосолсон онцгой ховор орд газарт оршино.

Галт халуун рашаан сувилал нь анх 1961 онд байгуулагдсан бөгөөд 1999 оноос шинэчлэгдэн үйл ажиллагааны хүрээгээ жил тутам өргөтгөн 2007 оноос улсын хэмжээний рашаан сувилал болон өргөжиж, рашаан сувиллын ба уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний үйл ажиллагаа явуулах ЭМЯ-ны тусгай зөвшөөрөл аван ажиллаж байна. Манай сувиллын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйл ажиллагааны стандартын шаардлага хангаж, 2004 онд анх, 2006, 2009, 2013, 2017 онуудад давтан магадлан итгэмжлэгдсэн.
Жил бүрийн 6-р сарын 1-нээс 10-р сарын 1 хүртэл ажилладаг.


Нийт 250 ортой, 200 хүний суудалтай клуб, 150 хүний суудалтай хоолны газартай.