Монгол орны рашааны тухай

Монгол орон азотын хий давамгайлсан карбонат, сульфат – натрийн, эсвэл сульфат, карбонат – натрийн 44 халуун рашаантай.
Эдгээрийн 5 нь Алтайн (I), 5 нь Хангайн IV–1 дэд мужид, 27 нь Хангайн IV–2 дэд мужид, 4 нь Хэнтий-Дагуурын неотектоник өргөгдлийн (V), 3 нь Хөвсгөл орчмын мужид (II) тус тус оршдог.
Монгол орны халуун рашаанууд ионы үндсэн найрлагаараа карбонат ба карбонат–сульфат натрийн эсвэл сульфат ба сульфат–карбонат натрийн найрлагатай 2 үндсэн анги төрлийг үүсгэн орших бөгөөд судлаачид энэ байдлыг харгалзан дээрх 2 ангийн гол төлөөлөгч болгон Хужирт, Сайхан Хульжийн рашааныг сонгосон байдаг. Өөрөөр хэлбэл анионы найрлагатаа карбонат-ион давамгайлсан 0.5 г/дм3 хүртэл эрдэсжилттэй рашаануудыг Хужиртын рашааны, харин анионы найрлагатаа сульфат-ион давамгайлсан 0.5-1.0 г/дм3 эрдэсжилттэй рашаануудыг Сайхан Хульжийн рашааны анги төрөл болгон хуваана. Сайхан Хульжийн анги төрөлд багтдаг 6 рашааны (сульфат, сульфат–карбонат натрийн найрлагатай) 5 нь Хангайн lV-1 мужид, 1 нь Хөвсгөл орчмын ll-1 мужид оршино.

Манай орны халуун рашаануудыг температураар нь ангилбал:
• 200С - 340С градустай рашаан 8
• 350С - 420С градустай рашаан 11
• 430С - 700С градустай рашаан 19
• 700С - ээс дээш градустай рашаан 5 тус тус байна.

Монгол орны рашааны газрын зураг

rashaanMap