Галт халуун рашааны найрлага

Галтын (Салбартын) халуун рашаан нь 380С-440С-ын температуртай 5 ундаргатай, халуун рашааны ундаргаас 10 м орчим зайд хүйтэн рашаантай (температур 50С).
Галтын(Салбартын) халуун рашааныг 1978 онд Монгол, Зөвлөлтийн (хуучин нэрээр) хамтарсан Хөвсгөлийн экспедицийн гидрогеологийн отряд, 2007 оны 10-р сард ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Газрын царцдас судлалын хүрээлэн, Монгол улсын ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэнгийн хамтарсан экспедици халуун болон хүйтэн рашаанаас дээж (барбатерт болон энгийнээр) авч лабораторийн шинжилгээг хийсэн болно.

Шинжилгээний дүнг Курловын томъёогоор илэрхийлвэл:

Халуун рашаан:

haluunrashaaniitomyo

Хүйтэн рашаан:

huitenrashaaniitomyo

Галтын халуун рашаан найрлагын хувьд азотлог, хүхэрт устөрөгчийн сульфат – натрийн ионы бүлэгт хамаарагдах сул шүлтлэг орчинтой, бага эрдэсжилтэй, сульфат– хлор–натри–кальций ион зонхилсон, геохимийн ангижрах процесст бүрэлдэн тогтсон, биологийн идэвхт цахиур, фторын ион нилээд хэмжээгээр, лити, стронци, цези бор зэрэг бичил бүрэлдэхүүн бага хэмжээгээр агуулсан, рашааны хийн ханалтанд азот– хүхэрт устөрөгчийн хий давамгайлдаг, цахиурын хүчлийн агуулгаараа (83.3 мг/дм3) бальнеологийн нормыг хангасан сульфат – натрийн найрлагатай Хульжийн рашааны ангид хамаарах рашаан бөгөөд сүүлийн 40 жилд химийн найрлага нь өөрчлөгдөөгүй байна.
Рашааны ундарга 6.1–6.3 л/сек Нөөц: 527 м3/хоног
Галтын рашааны орд газар нь хасах цэнэгтэй ионоор баялаг цэвэр ойн агаартай, байгалийн халуун хүйтэн рашаан ус хосолсон онцгой ховор орд газар юм.