Галт халуун рашааны эмчилгээний чанар

Эмчилгээний зорилгоор хэрэглэхэд (гадуур) 350 - 440С-тай халуун рашаан нь халаах болон хөргөх нэмэлт төхөөрөмж шаарддаггүйгээрээ тохиромжтой байдаг. Ийм температуртай рашаануудыг тоочвол: Естий-350С, Халуун ус-350С, Цувраа-350С (SO4-тэй), Гятруун-360С, Цэцүүх-360С, Хамар-370С, Улаан хаалга-370С(SO4-тэй), Ноён хангай-380С, Жалга-400С, Өргөөт-420С, Галт(Салбарт) 380 - 440С.


Галтын рашааны температур 380 - 440С байгаа нь дараах давуу талтай. Учир нь хүний биеийн гадаад температур ойролцоогоор 350С орчим байдаг бөгөөд иймэрхүү температуртай ванн-д ороход дулааны тохирсон үйлчлэл үзүүлнэ. Түүнчлэн рашааныг хөргөх зорилгоор хүйтэн устай холих, эсвэл тодорхой температуртай болтол нь хүлээлгүй шууд хэрэглэх нь рашааны бүтцэд ямар нэг өөрчлөлт ороогүй байхад нь ашиглах тааламжтай нөхцлийг бүрэлдүүлдэг. Дэлхийн бөмбөрцгийн агаарын жилийн дундаж температур ойролцоогоор 350С орчим байна.
Рашаан усыг эрдэсжилтээр нь ангилсан ангиллаар Галтын рашаан бага эрдэсжилттэй рашаанд хамаарна. Гэхдээ бусад халуун рашаануудаас эрдэсжилтийн хувьд арай илүү буюу 0.83 г/дм3 байгаа нь Сайхан Хульжийн анги төрлийн 6 рашааны нэг онцлог юм. Галтын рашаантай эрдэсжилтийн хувьд ойролцоо рашаануудыг нэрлэвэл: Сайхан Хульж (0.87), Цувраа (0.79), Булнай (0.67), Улаан хаалга (0.6) тус тус болно.


Рашааны сульфидийн агуулга 0.57-1.76 мг/дм3. Галтын рашаан – сул сульфидийн, азоттой, сульфат натрийн найрлагатай, шүлтлэг ус бөгөөд цахиурын хүчлийн агуулгаараа бальнеологийн нормыг хангасан ус.


Азоттой халуун рашааныг ванн хэлбэртэй хэрэглэхэд судас тэлэн, захын судасны цусан хангамжийг сайжруулж судасны цохилт цөөрөн зүрх судасны ажиллагаанд нөлөөлөхийн зэрэгцээ өвдөлт намдааж бодисын солилцоо, цус бүлэгнэх процесс, сарын тэмдгийн үйл ажиллагааг хэвийн болгодог онцлогтой.


Рашааныг гадуур хэрэглэхэд химийн, дулааны, механик хүчин зүйл нь эмчилгээний идэвх үзүүлдэг. Сульфидтэй ванн-д орох үед гэмтээгүй арьсны давхаргаар дамжин бие махбодийн дотоод орчинд уургийн, нүүрс-усны, тос ба ус–давсны бодисын солилцоонд оролцдог хий, биологийн идэвхит микроэлементийн ионууд нэвтрэн орно. Бодисын солилцоо, тэжээл, ялгаруулах, амьсгалах үйлдлийн бүх эсүүдэд ерөнхийд нь сайнаар нөлөөлдөг оптималь температур 360 - 380С-д хэлбэлздэг. Сульфидийн усыг хэсэгчилсэн газарт хэрэглэснээр салст бүрхэвчийн гиперемийг үүсгэж, гялангийн эпителийн (функция мерцательного эпителия) ажиллагааг нэмэгдүүлдэг. Энэ урвал нь амны хөндий, үтрээ, шулуун гэдэсний салст бүрхэвчийн эмчилгээ, түүнчлэн хамар хоолойн эрхтэн, амьсгалын замын өвчнүүдэд ч чухал хэрэгтэй байдаг.


Шүлтлэг орчинтой рашаан ус арьстай харилцан үйлчлэлцэж түүний уян хатан чанарыг нэмэгдүүлдэг учир Галтын рашаан (pH=8.8) арьсны олон өвчний үед тааламжтай үйлчилгээ үзүүлнэ.
Шүлтлэг усанд бор метаборын хүчлийн ионы НВО2- хэлбэрээр оршино. Бор нь бүх ургамал, амьтны бие махбодийн найрлагат оролцдог бөгөөд түүнийг амьдралын чухал хэрэгцээт микроэлемент гэж үздэг. Хэрэглэх тунгаас хамаарч мөн хортой шинж чанарыг ч үзүүлнэ. Ундны усан дахь энэ микроэлементийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 0.3-0.5 мг/дм3. Борын доод агуулгаар нь рашаан усыг бусдаас ялгасан агуулга одоо хүртэл тогтоогдоогүй боловч “35 мг/дм3-ээс доошгүй бор агуулсан усыг бортой рашаан тооцно” гэсэн заалт байдаг. Борын өндөр агуулгатай (250 мг/дм3) рашаан ус микробийн эсрэг, тухайлбал стафилококкт үйлчлэл үзүүлнэ . Галтын рашаанд метаборын хүчил НВО2- 2 мг/дм3 агуулагдаж байгаа нь амьдралын чухал микроэлементийн хувьд рашааны бусад элементүүдтэй цогц болон эмчилгээний идэвх үзүүлнэ.


Галтын рашааны цахиурын хүчлийн өндөр агуулга нь түүнийг эмчилгээнд хэрэглэх үндсэн үзүүлэлтийн нэг болно. Цахиур түүний нэгдлүүд нь симпатикометик үйлчлэл үзүүлдэг буюу өөрөөр хэлбэл солилцооны процесст нөлөөлөх чадвартай биологийн идэвхит бүрэлдэхүүнүүд юм. Цахиурт нэгдлүүд өндөр адсорбцлох чанарынхаа тусламжтайгаар хортой нэгдлүүдийг холбох чадвартай. Тэдгээр нь паразитын эсрэг үйлчилгээтэй. Цахиуртай ус янз бүрийн өндөр идэвхитэй эмчилгээний үйлчлэл – үрэвслийн эсрэг, өвчин намдаах, седатив үйлчилгээ үзүүлдэг. Цахиурын хүчил рашаан усанд гол төлөв коллоид байдалд байх бөгөөд адсорбцлогдох чадвараараа үрэвслийн эсрэг, хордлогын эсрэг үйлчилгээг нөхцөлдүүлнэ.


Галтын рашааны радоны агуулга бусад эмчилгээний идэвхит бүрэлдэхүүнтэй нэгдмэл цогц үүсгэн эмчилгээнд хэрэглэгднэ. Ер нь цацраг идэвхит рашаанд ороход радон хий 0.27-6.4% нь арьс, амьсгалын замаар дамжиж бие махбодид нэвчдэг байна. Цацраг идэвхит рашаан нь судас тэлэх, агшаах нөлөө үзүүлэх тул ванн-д орсны дараа цусны урсгал нэмэгдэн артерийн даралт хэвийн болдог байна. Радон хийн нөлөөгөөр мэдрэлийн системийн саатлын процесс хүчтэй болж, нойр сайжран, өвдөлт намдаах, үрэвсэл эсэргүүцэх урвал илэрч, өвчинд өртөмхий байдал арилж бодисын солилцоог идэвхжүүлнэ.