1. |
380 - 440С-ын халуун |
380 - 440С-тай халуун рашаан нь эмчилгээний зорилгоор хэрэглэхэд (гадуур) халаах болон хөргөх нэмэлт төхөөрөмж шаарддаггүйгээрээ тохиромжтой. Учир нь хүний биеийн гадаад температур ойролцоогоор 350С орчим байдаг бөгөөд иймэрхүү ойролцоо температуртай ванн-д ороход дулааны тохирсон үйлчлэл үзүүлнэ. |
2. |
Сул сульфидийн, азоттой, сульфат натрийн найрлагатай. |
Ванн-д орох үед хүний биеийн арьсны давхаргаар сульфид дамжин, бие махбодийн дотоод орчинд уургийн, нүүрс-усны, тос ба ус-давсны бодисын солилцоонд оролцдог хий болон биологийн идэвхит микроэлементийн ионууд нэвтрэн орж, эерэг үйлчлэл үзүүлнэ. |
Сульфидийн усыг хэсэгчилсэн газарт хэрэглэснээр салст бүрхэвчийн гиперемийг үүсгэж, гялангийн эпителийн ажиллагааг нэмэгдүүлдэг. Энэ урвал нь амны хөндий, үтрээ, шулуун гэдэсний салст бүрхэвчийн эмчилгээ, түүнчлэн хамар хоолойн эрхтэн, амьсгалын замын өвчнүүдэд ч чухал хэрэгтэй байдаг. |
||
3. |
Бага эрдэсжилттэй, шүлтлэг рашаан |
Шүлтлэг орчинтой рашаан ус арьстай харилцан үйлчлэлцэж түүний уян хатан чанарыг нэмэгдүүлдэг учир Галтын рашаан (pH=8.8) арьсны олон өвчний үед тааламжтай үйлчилгээ үзүүлнэ. Борын агуулгатай шүлтлэг рашаан ус микробийн эсрэг, тухайлбал стафилококкт үйлчлэл үзүүлнэ. |
4. |
Цахиурын хүчлийн өндөр агуулгатай. |
Цахиурын хүчлийн өндөр агуулга нь түүнийг эмчилгээнд хэрэглэх үндсэн үзүүлэлтийн нэг болно. Цахиур түүний нэгдлүүд нь симпатикометик үйлчлэл үзүүлдэг буюу өөрөөр хэлбэл солилцооны процесст нөлөөлөх чадвартай биологийн идэвхит бүрэлдэхүүнүүд юм. Цахиурт нэгдлүүд өндөр адсорбцлох чанарынхаа тусламжтайгаар хортой нэгдлүүдийг холбох чадвартай. Тэдгээр нь паразитын эсрэг үйлчилгээтэй. Цахиурт нэгдлээр баялаг рашаан усыг дотуур хэрэглэх үед гэдэсний эсэлт багасдаг. Цахиуртай ус өндөр идэвхитэй эмчилгээний үйлчлэл-үрэвслийн эсрэг, өвчин намдаах, седактив үйлчилгээ үзүүлдэг. Цахиурын хүчил рашаан усанд гол төлөв коллоид байдалд байх бөгөөд адсорбцлогдох чадвараараа үрэвслийн эсрэг, хордлогын эсрэг үйлчилгээг нөхцөлдүүлнэ. |
5. |
Радоны агуулгатай. |
Галтын рашааны радоны агуулга бусад эмчилгээний идэвхит бүрэлдхүүнтэй нэгдмэл цогц үүсгэн эмчилгээнд онцгой нөлөө үзүүлнэ. Халуун рашаан дахь цацраг идэвхт радон нь арьсаар нэвчиж цусанд орж, липид, холестиролын хэмжээг багасгах улмаар даралт бууруулах, цусан дахь сахарын хэмжээг бууруулах, бодисын солилцоог сайжруулж антиоксидант идэвхитэй болохыг тогтоожээ. |
6. |
Рашааны хийн найрлага |
Газрын гүнээс ундран гарч байгаа рашаантай хамт хий ялгарч байдаг бөгөөд энэхүү хий нь судлагдсан болно. Галтын рашааны хийн найрлагад азот давамгайлан оршиж, бусад хийнүүдээс аргон, гели агуулагдаж байгаа нь эмчилгээний чанарыг нэмэгдүүлдэг байна. Дээр үеэс хэрэглэж ирсэн рашааны ундаргад орох эмчилгээ нилээд нэр хүндтэй голлох байрыг эзлэх бөгөөд эмчилгээний үр дүн, хүний биед үзүүлэх нөлөөллөөрөө рашаан ваннд орсноос илүү байдаг болно. |