ОНЛАЙН ЗАХИАЛГА ЗАХИАЛГА ӨГӨХ

Сувиллын байршил

Галтын халуун усны рашааны орд нь
Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн нутагт,
Галт сумын төвөөс урагш 25 км,
Мөрөн хотоос урагш 163 км,
Улаанбаатар хотоос 550 км зайд (агаарын зайгаар)
далай төвшнөөс 1750 метрт өргөгдсөн,
умард өргөргийн 48o33’48.7’’
дорнод уртрагийн 99o53’10’’ солбилцолд
Тарвагатайн нурууны салбар уулсын дунд хасах цэнэгтэй ионоор баялаг цэвэр ойн агаар, халуун, хүйтэн рашаан хосолсон онцгой ховор орд газарт оршино.

Сувиллын иж бүрэн
тусламж үйлчилгээ

Галтын рашаан сувилалд сувиллын тусламж үйлчилгээг иж бүрнээр нь авч, та эрүүлжих, чийрэгжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. 

Сувилалд уламжлалтын болон сэргээн засах эмчилгээг хийлгэн эрүүлжих,  чийрэгжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болно.

Радон бүхий хүний биеийн халуунтай ойролцоо хэмтэйгээр ундардаг халуун рашааны ундарга, рашаан бассейн, рашаан баннд орж, бариа хийлгэн, шавар тавиулж, ойн цэвэр, цэнгэг агаар бүхий орчинд идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийснээр таны ядаргаа тайлагдаж, нойргүйдлээс салах болно.

Сувиллын орчмын
түүх соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газар

ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛ
Галт сумын нутагт олон мянган жилийн урьд эртний хүмүүсийн орогнож байсан овоохой, гэр хад, агуй, булш, Хиргисүүр зэрэг түүхийн дурсгалт газар олон бий. Сүг зурагтай хад чулуу, буган хөшөө, чулуун ба хүрэл зэвсгийн үлдэц олон газраас олджээ

Хөвсгөл аймгийн түүх соёлын дурсгалт болон
байгалийн үзэсгэлэнт газрууд

Галт сумын түүх соёлын дурсгалт болон
байгалийн үзэсгэлэнт газрууд

ОНЛАЙН ЗАХИАЛГА ЗАХИАЛГА ӨГӨХ